HBL_Cocktail recipe_MN

Эта интерактивная публикация создана при помощи FlippingBook, сервиса для удобного представления PDF-файлов онлайн. Больше никаких загрузок и ожидания — просто откройте и читайте!

КОКТЕЙЛИУД БА УНДААНУУД

КОФЕНЫ ЗАВСАРЛАГА Дотоод батарейгаа цэнэглэх хэрэгтэй юм шиг санагдаж байна уу? «Кофены завсарлага» авах цаг болжээ! Сэргээсэн амттай тэжээллэг коктейль нь өлсөх мэдрэмжийг удаан хугацаанд мартахад тусалж шинэ амжилт гаргах хүчийг өгнө. Мөн сэтгэл санааг найдвартай өргөнө!

Жор: Формула 1 Капучино — 3 хэмж. х. Формула 3 — 2 хэмж. х. Найруулдаг кофе — 1/4 хэмж. х. Шар буурцгийн эсвэл овъёосны сүү — 200 мл Ус — 100 мл Мөс — 3 дөрвөлжин

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Кофены үр болон гааны навчаар чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

311,2 32,9 г

8,7 г

19,5 г

БЕЙЛИС

Хэрэв өлсөөд ажлаа хийж чадахгүй байвал таныг цатгах «Бейлис» коктейлийг бэлтгэх цаг болсон байна. Энэ нь бие махбодийн үйл ажиллагааг дэмжих уураг болон пребиотикуудыг агуулсан.

Жор: Формула 1 Капучино — 2 хэмж. х. Формула 1 Крем-брюле — 1 хэмж. х. Хүнсний эслэгийн комплекс* — 1 хэмж. х. Формула 3 — 1 хэмж. х. Ус — 150 мл Шар буурцгийн сүү — 150 мл

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Нимгэн хэрчсэн бүйлс эсвэл жимсгэнээр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

258 25,2 г

6,7 г

20,1 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу. Овъёос-Алимны ундаагаар орлуулж болно

ШОКОЛАДТАЙ ГҮЗЭЭЛЗГЭНЭ

Зун цаг эрх чөлөө сэвшин гүзээлзгэнэ анхилж байна. Энэ дулаан өдрүүдэд бүрэн умбахад тань амттай, сэргээсэн «Шоколадтай гүзээлзгэнэ» уургийн коктейль тусална. Шинэ эрч хүчээр цэнэглэгдэн нар луу улам ойртоорой!

Жор: Формула 1 Шоколад — 1 хэмж. х. Формула 1 Гүзээлзгэнэ— 1 хэмж. х. Эрч хүчээр сэлбэх коктейль* — 2 хэмж. х. Хөлдөөсөн гүзээлзгэнэ — 2-3 х. х. Ус — 300 мл

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Гүзээлзгэнэ, гааны навч болон наргил модны самрын үйрмэгээр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

191,4 20,5 г

2,8 г

20,2 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу.

ДЕЛАЙЛА Хамгийн сайхан өдрийг ч гэсэн илүү таатай, ашигтай болгож болно! Үүнд «Делайла» коктейль танд тусална. Амин дэм, уураг, тусгай амин хүчлүүдээр баялаг коктейль нь бие махбод дахь эрч хүчийг дэмжиж сэргээнэ. Жор: Формула 1 Шоколад — 2 хэмж. х. Формула 1 Крем-брюле — 2 хэмж. х. Формула 1 Ваниль — 1 хэмж. х. Найтворкс — 1 хэмж. х. Ус — 200 мл Шар буурцгийн эсвэл өөр төрлийн сүү — 200 мл

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Шоколадны үйрмэгээр чимэглэж соруулаар уугаарай.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

340,5 31,1 г

8,4 г

34,7 г

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

ВАНИЛИЙН ТЭНГЭР Сонгодог амт - хэзээд хамгийн шилдэг сонголт байдаг. Зөөлөн үнэртэй, эрч хүчээр сэлбэх «Ванилийн тэнгэр» коктейль нь цэвэр, таатай сүүний амтаар таныг баярлуулж уургийн нөөцөө нөхөхөд тусална.

Жор: Формула 1 Ваниль — 2 хэмж. х. Эрч хүчээр сэлбэх коктейль* — 3 хэмж. х. Формула 3 — 1 хэмж. х. Мөс — 5 дөрвөлжин

Ус — 150 мл Сүү — 150 мл

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Жимсгэнэ болон наргил модны самрын үйрмэгээр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

248 35,2 г

5 г

27,6 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу.

СПОРТ ХӨТӨЧ

Спорт - сэтгэл санаагаа өргөх, бие махбодио сэргээх гайхалтай арга! Харин шинэ оргилуудыг эзлэхэд тань тэжээллэг «Спорт хөтөч» коктейль тусална. Уг коктейльд булчингийн үйл ажиллагаанд нэн чухал төмөр болон хялбар шингэдэг уураг агуулагдсан. Шинэ амжилт руу урагшаа! Жор: Формула 1 Шоколадтай жигнэмэг — 3 хэмж. х. Формула 3 — 2 хэмж. х. Эрч хүчээр сэлбэх коктейль* — 2 хэмж. х. Хүнсний эслэгийн комплекс** — 2 хэмж. х.

Сүү — 200 мл Ус — 200 мл

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Стакандаа соруул хийгээрэй. Шоколадны үйрмэгээр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

365 40,6 г

8 г

27 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу. ** Овъёос-Алимны ундаагаар орлуулж болно

ИНТООРЫН ДИВААЖИН

Нүдээ аниад зөөлөн ваниланд хучигдсан шүүслэг интоорын амтыг төсөөлөөрэй. Төсөөлсөн үү? Харин одоо амсаад үзээрэй! «Интоорын диваажин» уургийн коктейль нь таныг сэтгэл дундуур үлдээхгүй!

Жор: Формула 1 Ваниль — 1 хэмж. х. Формула 1 Шоколадтай жигнэмэг — 2 хэмж. х. Формула 3 — 1 хэмж. х. Хөлдөөсөн интоор — нэг атга Ус — 400 мл Мөс — 3 дөрвөлжин

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Интоор болон шоколадны үйрмэгээр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

188,5 20,9 г

3,8 г

15,7 г

АМТАТ ОВЪЁОСНЫ НЭВС

Өлсгөлөнгөө дарж тухтай хооллох цаг огт байхгүй үед «Амтат овъёосны нэвс» коктейлийг бэлтгээрэй. Овъёосны нэвс болон Формула 3-ын тэжээллэг хослол нь удаан хугацаанд хоолны тухай дахин бодохгүй байхад тусална. Харин гааны сэнгэнэсэн амт болон ванилийн зөөлөн амт нь дахин давтагдашгүй амт үнэрээр таныг гайхшруулна.

Жор: Формула 1 Шоколад — 2 хэмж. х. Формула 1 Ваниль — 1 хэмж. х. Формула 3 — 1 хэмж. х. Ус — 300 мл Овъёосны нэвс — 1 халбага Гаа — нэг мөчир

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Овъёос болон гааны мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

243,1 22,1 г

5 г

27,8 г

ЗУГААТАЙ АМТАТ ГУА Кофены ер бусын хослолд дуртай юу? Тэгвэл танд «Зугаатай амтат гуа» коктейль таалагдах нь гарцаагүй. Энэ коктейльд кофе болон амтат гуа нь хамтдаа шинэлэг өвөрмөц үнэрийг гарган сайхан зохицдог! Энэхүү сэргээсэн, тэнцвэржүүлсэн ундаа байхад та бүх л өдрийн турш эрч хүчээр дүүрэн байна!

Жор: Формула 1 Амтат гуа — 1 хэмж. х. Формула 1 Шоколад — 1 хэмж. х. Формула 1 Капучино — 1 хэмж. х. Бүйлсэн самрын сүү — 100 мл Ус — 200 мл Нунтаг кофе — халбаганы үзүүрээр

Формула 1 амтат гуа коктейлийг бүйлс самрын сүүтэй холигчид хийн зуурна. Үүнээс тусдаа Формула 1 шоколад болон капучиног усаар зуурч дээрээс нь халбаганы үзүүрээр кофе хийнэ. Стаканд үе үеэр нь аягална. Хэрчсэн амтат гуагаар чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

280,9 18,5 г 14,3 г 14,4 г

ШҮҮСЛЭГ АМТАТ ГУА Тод мэдрэмж авахыг хүссэн үедээ тэжээллэг «Шүүслэг амтат гуа» коктейлийг бэлтгээрэй! Энэ коктейльд орсон таныг сэргээх хүйтэн хан боргоцой нь амтат гуатай хосолж амтны найрал хөгжмийг бүтээж байна. Амтлаад үзээрэй! Жор: Формула 1 Амтат гуа — 2 хэмж. х. Формула 1 Шоколадтай жигнэмэг — 1 хэмж. х. Формула 3 — 1 хэмж. х. Овъёос-Алимны ундаа — 1 хэмж. х. Хөлдөөсөн хан боргоцой — 80 г Ус — 300 мл.

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Хэрчим алим болон гааны мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

219,2 20,5 г

2,8 г

22 г

ЦЭЦЭГЛЭЖ БУЙ МААЛИНГА Өдрийн төгсгөлд ваниль болон маалингын үртэй хосолсон оройн коктейль уун өөртөө тайвшрах боломж олгоорой. Таныг цатгах «Цэцэглэж буй маалинга» ундаа - энэ бол тэнцвэржүүлсэн оройн хоолны гайхалтай ашигтай хувилбар!

Жор: Формула 1 Оройн коктейль — 1 хэмж. х. Формула 1 Шоколадтай жигнэмэг — 1 хэмж. х. Формула 1 Ваниль — 1 хэмж. х. Формула 3 — 2 хэмж. х. Маалингын үр — 5 г Ус — 350 мл.

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Маалингын үр болон гааны мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

201,4 24,9 г

5 г

12,8 г

МӨСТЭЙ АМТАТ ГУА Заримдаа өдөр тутмын ажилдаа хэт түүртэх үед зөвхөн хүйтэн, сэргээсэн зүйл л таныг ядаргаанаас аварч чадна. Өөрийгөө тайвшруулж эрч хүчээ сэргээхэд «Мөстэй амтат гуа» тэнцвэржүүлсэн коктейль тус болно. Зүгээр л завсарлага авч сэргээсэн сайхан амтыг амтлаад үзээрэй!

Жор: Формула 1 Амтат гуа — 3 хэмж. х. Эрч хүчээр сэлбэх коктейль* — 3 хэмж. х.

Ус — 250 мл Какао — 5 г Мөс — 5 дөрвөлжин

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Хэрчсэн амтат гуа, жимсгэнэ болон гааны мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

276,7 31,2 г

3,3 г

27,4 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу.

ПУЭРТО-РИКО

Ээлжийн амралт арай хол, гэтэл халуун орноор аялах хүсэл оргилсоор байвал өөрийн гэртээ халуун орны аяллыг зохион байгуулаарай! «Пуэрто-Рико» коктейлийг бэлтгээрэй. Хан боргоцой, наргил модны самар болон корицаны чамин амт таныг тайван орчинд умбуулна. Харин ундааны тэжээллэг чанар нь удаан хугацааны туршид дахин өлсөхгүй байхад тусална. Халуун орны амттай хамт мөрөөдлөө үргэлжлүүлээрэй! Жор: Формула 1 Шоколадтай жигнэмэг — 1 хэмж. х. Формула 1 Пина колада* — 2 хэмж. х. Формула 3 — 2 хэмж. х. Хүнсний эслэгийн комплекс* — 2 хэмж. х. Корица буюу нунтаг шанц — хүссэн хэмжээгээрээ Ус — 350 мл

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Хэрчим хан боргоцой, наргил модны самрын үйрмэг болон корицагаар чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

211,2 26,1 г

3,6 г

16,6 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу. Формула 1-ийн бусад амтаар орлуулж болно.

ШОКОЛАДНЫ ТЭСРЭЛТ Амттан идэх дарагдашгүй хүсэл төрөх үе байдаг. Энэ тохиолдолд тусгайлан зориулсан «Шоколадны тэсрэлт» коктейлийн жор бий. Энэ коктейль нь амттан болон шоколаданд дуртай хүмүүсийн хувьд жинхэнэ баяр байх болно. Үүнээс гадна, коктейль нь уураг болон хүнсний эслэгээр баялаг тул та өлсөх мэдрэмжийг удаан хугацааны туршид мартана.

Жор: Формула 1 Шоколад — 3 хэмж. х. Эрч хүчээр сэлбэх коктейль* — 3 хэмж. х. Формула 3 — 1 хэмж. х. Хүнсний эслэгийн комплекс** — 1 хэмж. х. Хар шоколад — үйрмэг Ус — 400 мл

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Стакандаа соруул хийж шоколадны үйрмэг цацаарай.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

640 30,8 г 38,9 г 30,7 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу. ** Овъёос-Алимны ундаагаар орлуулж болно

ОРЕО Хэрэв та үнэхээр шоколаданд дуртай бол «Орео» уургийн коктейль таны сонирхолд нийцнэ. Энэ коктейльд шоколад болон шоколадтай жигнэмэгний амт үнэр нь бие биенээ гайхалтай нөхөж шинэ амтыг гаргах болно.

Жор: Формула 1 Шоколад — 2 хэмж. х. Формула 1 Шоколадтай жигнэмэг — 2 хэмж. х. Формула 3 — 2 хэмж. х. Шар буурцгийн эсвэл овъёосны сүү — 300 мл Хар шоколад — үйрмэг

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Шоколадны үйрмэг болон гааны мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

364 34,1 г

7,4 г

33,1 г

БҮЛЭЭН АЛИМ

Алим болон корица хоёрын зохицол - хамгийн шидэт, таатай амтыг бүтээнэ. Намрын эхэн сарын халуун дулаан өдрүүдийг өөртөө шингээсэн ба гэрийн бялууны үнэрийг мэдрүүлж шинэ уулзалт болон үйл явдлыг бэлэгдэнэ.

Жор: Формула 1 Ваниль — 2 хэмж. х. Формула 1 Гүзээлзгэнэ — 2 хэмж. х. Формула 3 — 1 хэмж. х. Овъёос-Алимны ундаа — 1 хэмж. х.

Овъёос-Алимны ундааг халуун усаар найруулна. Дараа нь хүйтэн ус, Формула 1 коктейлиудыг дээрээс нь нэмж холино. Бусад орцуудыг нэмж холиод стаканд аягална. Жимсгэнэ болон гааны мөчрөөр чимэглээрэй. Халуун ус — 200 мл Хүйтэн ус — 200 мл Алим — 2 хэрчим Корица буюу нунтаг шанц — хүссэн хэмжээгээрээ

ккал

уураг

өөх тос нүүрс ус

248,3 27,4 г

3,7 г

24,7 г

ВИТАМАКС Жимсгэний коктейль нь нэн ашигтай. Гэхдээ ийм коктейлийг ч гэсэн илүү баяжуулж, сайжруулж болно! Тэжээллэг, амин дэмээр баялаг «Вита-макс» коктейль - үүний гайхалтай баталгаа болно. Яагаад гэвэл найрлагад нь таны дархлааны тогтолцоог дэмжих Дархлаа сэргээгч багтсан.

Жор: Формула 1 Гүзээлзгэнэ — 3 хэмж. х.

Формула 3 — 1 хэмж. х. Дархлаа сэргээгч — 1 уут Хөлдөөсөн цангис жимс эсвэл аньс — 1/2 стакан Ус — 300 мл Цангис жимсийг 50 мл устай хамт холигчид зуурна. Дараа нь усыг 300 мл болтол нэмж хийнэ. Үүн дээрээ Формула 1, Формула 3 болон Дархлаа сэргээгчийг хийнэ. Бүх орцуудыг хольж стаканд аягална. Жимсгэнэ болон гааны мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

193,5 22 г

2,7 г

21,4г

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

ШИРЭНГЭН ОЙ

Энэ коктейль юутай адил байна вэ? Халуун орны ширэнгэн ойн олон амтаар баялаг хүрхрээ рүү үсрэхтэй адил. Яагаад гэвэл энэ тэжээллэг, хүнсний эслэгээр баялаг ундаанаас та хан боргоцой, наргил модны самар, маракуйя, амтат гуа болон гүзээлзгэний амтыг олж мэдрэх болно!

Жор: Формула 1 Пина-колада* — 1 хэмж. х. Формула 1 Маракуйя* — 1 хэмж. х. Формула 1 Амтат гуа — 1 хэмж. х. Формула 1 Гүзээлзгэнэ — 1 хэмж. х. Формула 3 — 1 хэмж. х. Ус — 250 мл Тараг — 50 г Чимэглэхэд ашиглах шинэхэн жимсгэнэ

Формула 1 амтат гуа болон маракуйяг 150 мл ус, 50 г тарагтай хамт холигчид хийн зуурна. Стаканд эхний үе болгон аягална. Формула 1 пина-колада болон гүзээлзгэнийг 100 мл усанд зуурна. Стаканд хоёр дахь үе болгон аягална. Шинэхэн жимсгэнээр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

244 28,2 г

4,2 г

22,9 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу. Формула 1-ийн бусад амтаар орлуулж болно.

КРЕМТЭЙ ЧАЦАРГАНА Юутай ч харьцуулшгүй, андуурахын аргагүй амт гэж байдаг. Энэ амт нь ямар ч хоолонд онцгой өнгө нэмж өгдөг. Чацаргана нь яг ийм амтыг бэлэглэнэ. Уураг болон амин дэмээр баяжуулагдсан зөөлөн «Кремтэй чацаргана» коктейлийг бэлтгэж онцгой амтыг нь мэдрээрэй!

Жор: Формула 1 Ваниль — 2 хэмж. х. Формула 1 Шоколадтай жигнэмэг — 1 хэмж. х. Формула 1 Крем-брюле — 1 хэмж. х. Формула 3 — 2 хэмж. х. Хөлдөөсөн чацаргана — 100 г Ус — 300 мл

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Чацаргана болон гааны мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

317 32,2 г

9,7 г

23,2 г

БӨӨРӨЛЗГӨНӨТЭЙ ҮДЭШ Нар жаргаж буй үзэсгэлэнтэй мөчийг төсөөлөөрэй. Үүл бөөрөлзгөнийн улаавтар ягаан өнгөөр будагдаж, жаргаж буй нарны туяа айл бүрийг зөөлөн тэвэрдэг. Ийм мөчүүд «Бөөрөлзгөнөтэй үдэш» коктейлийг бэлтгэх урам зоригийг төрүүлдэг. Энэ коктейльд уураг болон хүнсний эслэгийн бүхий л ашиг тус шингэсэн ба жимсгэний амттай гайхалтай зохицдог.

Жор: Формула 1 Оройн коктейль — 3 хэмж. х. Формула 3 — 1 хэмж. х. Овъёос-Алимны ундаа — 1 хэмж. х. Ус — 350 мл Хөлдөөсөн бөөрөлзгөнө — 1 атга

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Бөөрөлзгөнө болон гааны мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

155 15,6 г

1,1 г

15,8 г

РИО

Багт наадам - энэ бол өнгө алагласан гайхамшигт баяр! Энэ баяраар бүх зүйл өнгө өнгөөр гэрэлтэн нүд гялбаж, оч үсэргэж байдаг. Харин тэжээллэг «Рио» коктейль яг үүнтэй адил. Гэхдээ өнгөөрөө биш амтаараа баярлуулдаг. Амтат гуа, наргил модны самар, хан боргоцой болон чацарганы зохицлыг нэг ундаанаас амсаарай!

Жор: Формула 1 Амтат гуа — 2 хэмж. х. Формула 1 Пина-колада* — 1 хэмж. х. Формула 3 — 2 хэмж. х. Хөлдөөсөн чацаргана — 1 атга Ус — 400 мл

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Чацаргана болон наргил модны самрын үйрмэгээр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

234,5 26,1 г

5,1 г

18 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу.

ВАЛЕНТИНЫ ЗАХИА Амттай ч гэсэн бие махбодид ашигтай хоолыг хаанаас олох вэ? Сайхан үнэртэй, тэжээллэг «Валентины захиа» коктейлийг бэлтгээрэй. Энэ коктейльд зүрх, судасны тогтолцооны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг орцууд багтсан. Харин амтат гуа болон гүзээлзгэний амтны гайхалтай зохицол нь нүдээ аньж таашаалд умбахад хүргэнэ.

Жор: Формула 1 Амтат гуа — 1 хэмж. х. Формула 1 Гүзээлзгэнэ — 2 хэмж. х.

Формула 3 — 1 хэмж. х. Найтворкс — 2 хэмж. х.

Ус — 200 мл Сүү — 200 мл

Формула 1 амтат гуа болон Формула 3-ыг сүүтэй хамт холигчид хийн зуурна. Стаканд эхний үе болгон аягална. Формула 1 гүзээлзгэнэ болон Найтворксыг усаар зуурна. Стаканд хоёр дахь үе болгон аягална. Жимсгэнэ болон гааны мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

256 26,6 г

5,4 г

24,2 г

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

ШАР ЦАХИРМАА

Яг одоо далайд шумбахыг хүсэж байна уу? Тэжээллэг «Шар цахирмаа» уургийн коктейлийн амтлаг далайд умбаарай. Халуун орны амтат гуа, пина колада болон хан боргоцойн амтны зохицол - энэ бол яг одоо, гэрээсээ гаралгүй ер бусын арал руу явах багахан аялал юм!

Жор: Формула 1 Амтат гуа — 1 хэмж. х. Формула 1 Пина-колада* — 2 хэмж. х. Формула 3 — 1 хэмж. х. Ус — 300 мл

Мөс — 3 дөрвөлжин Гадил жимс —1/2 ш.

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Хэрчсэн гадил жимс болон наргил модны самрын үйрмэгээр чимэглээрэй

ккал

уураг

өөх тос нүүрс ус

220,2 21,8 г

2,5 г

26,8 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу.

АМИН ДЭМИЙН ЖИМСГЭНЭ Бие махбодид тань дэмжлэг хэрэгтэй гэж санагдвал ашигтай «Амин дэмийн жимсгэнэ» коктейлийг бэлтгээрэй. Энэ коктейль нь бие махбодийн хамгаалалтын хүчийг идэвхжүүлэх орцуудыг агуулсан.

Жор: Формула 1 Гүзээлзгэнэ — 3 хэмж. х. Формула 3 — 1 хэмж. х. Дархлаа сэргээгч — 1 уут Алоэ ургамлын ундаа — 1 таглаа Ус — 350 мл

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Гүзээлзгэнэ болон нимгэн хэрчсэн бүйлс самраар чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

168,8 21,5 г

2,8 г

14,8 г

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

БҮРЭН ТААЛАМЖ Тэнцвэржүүлсэн өглөөний хоол - өдрийн турш сэтгэл санаа сайхан, үр бүтээлтэй байхын үндэс. Формула 1 коктейлийн тод амтуудыг овъёосны нэвстэй хольж бэлтгээд өдрийн хоолны цаг хүртэл хөнгөн хэрнээ цатгалан байгаарай.

Жор: Формула 1 Амтат гуа — 1 хэмж. х. Формула 1 Маракуйя* — 1 хэмж. х. Формула 1 Крем-брюле — 1 хэмж. х. Формула 3 — 1 хэмж. х. Ус — 350 мл Овъёосны нэвс — 1 хэмж. х.

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Анар жимс эсвэл жимсгэнээр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

237,2 22,4 г

3,8 г

29,1 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу. Формула 1-ийн бусад амтаар орлуулж болно.

АМТАТ ГҮЗЭЭЛЗГЭНЭ Ямар ч цаг агаарт өөрийн гэсэн давуу талыг олж болно. Яагаад гэвэл цас байгаагүй бол шидэт ертөнцийн мэдрэмж бидэнд төрөхгүй, бороо байгаагүй бол солонго татахгүй байх байсан шүү дээ! Гэхдээ энэ бүгдийг бүрэн дүүрэн мэдрэхийн тулд бат бөх дархлаатай байх, биеэ сайхнаар мэдрэх хэрэгтэй. Үүнд танд «Амтат гүзээлзгэнэ» тэнцвэржүүлсэн коктейль тус болно. Жор: Формула 1 Шоколадтай жигнэмэг — 2 хэмж. х. Формула 1 Гүзээлзгэнэ — 1 хэмж. х.

Дархлаа сэргээгч — 1 уут Найтворкс — 2 хэмж. х. Ус — 250 мл

Формула 1 шоколадтай жигнэмэг коктейлийг 150 мл устай хамт холигчид хийн зуурна. Стаканд эхний үе болгон аягална. Формула 1 гүзээлзгэнэ, Дархлаа сэргээгч болон Найтворксыг 100 мл усанд зуурна. Стаканд хоёр дахь үе болгон аягална. Гүзээлзгэнэ болон кремээр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

137,5 15,5 г

3,3 г

9,8 г

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

АЯГАНД БАГТСАН ЗУН Хэрэв хоолны цаг хүртэл хол байгаа бол хоосон ходоодноосоо болж чухал ажлаас сатаарахгүйн тулд бие махбодио хангалттай хэмжээний шим тэжээлээр хангах тал дээр анхаарах хэрэгтэй. Үүнд уураг болон хүнсний эслэгээр баялаг «Аяганд багтсан зун» коктейль тус болно.

Жор: Формула 1 Амтат гуа — 1 хэмж. х. Формула 1 Ваниль — 1 хэмж. х. Формула 1 Гүзээлзгэнэ — 1 хэмж. х. Формула 3 — 1 хэмж. х. Хүнсний эслэгийн комплекс* — 2 хэмж. х. Овъёос-Алимны ундаа — 1 хэмж. х. Ус — 400 мл

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Олон төрлийн жимсгэнэ болон гааны мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

198 21,1 г

2,4 г

18,1 г

«* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу. Овъёос-Алимны ундаагаар орлуулж болно»

ДОРНЫН ЩЕРБЕТ Дорно дахин - маш нууцлаг ба алс хол. Гэхдээ дорно дахинтай илүү дотно танилцах боломж бий! «Дорнын щербет» коктейль. Энэ коктейльд зүрх, судасны тогтолцооны үйл ажиллагааг дэмжих орц болон жимсгэний бүхий л ашиг тус багтсан байгаа.

Жор: Формула 1 Пина-колада* — 2 хэмж. х. Формула 1 Маракуйя* — 1 хэмж. х.

Формула 3 — 2 хэмж. х. Найтворкс — 2 хэмж. х. Хөлдөөсөн жимсгэнэ — 2 атга Ус — 350 мл

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Жимсгэнэ болон наргил модны самрын үйрмэгээр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

214 26,8 г

3,2 г

19,6 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу. Формула 1-ийн бусад амтаар орлуулж болно.

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

ЦАГААН ГААТАЙ БООВ Онцгой амтыг хэрхэн бүр илүү хосгүй, дахин давтагдашгүй болгох вэ? Бидэнд аль хэдий нь таалагдах болсон Формула 1 «Пина колада» болон «Амтат гуа» коктейлийн амт нь цагаан гааны ачаар уураг болон хүнсний эслэгээр баяжуулагдсан «Цагаан гаатай боов» коктейль болж шинэ амтаар таныг баярлуулна. Амсаж үзээрэй!

Жор: Формула 1 Пина-колада* — 2 хэмж. х. Формула 1 Амтат гуа — 1 хэмж. х. Овъёос-Алимны ундаа — 1 хэмж. х. Формула 3 — 2 хэмж. х. Ус — 300 мл Цагаан гаа — 10 г

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Хэрчим цагаан гаа, наргил модны самрын үйрмэг болон анар жимсээр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

214,5 26,9 г

3,1 г

17,2 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу. Формула 1-ийн бусад амтаар орлуулж болно.

БҮЙЛСЭН САМРЫН НУНТАГ Нарийн чамин амтыг үнэлдэг үү? «Бүйлсэн самрын нунтаг» тэнцвэржүүлсэн уургийн коктейлийг амсаж үзээрэй. Энэ коктейльд бүйлсэн самрын зөөлөн үнэр нь амтат гуа болон гүзээлзгэнэтэй сайхан хосолдог.

Жор: Формула 1 Амтат гуа — 2 хэмж. х. Формула 1 Гүзээлзгэнэ — 1 хэмж. х. Формула 3 — 2 хэмж. х. Нимгэн хэрчсэн бүйлс — 2 г Ус — 350 мл

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Нимгэн хэрчсэн бүйлс болон гүзээлзгэнээр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

206,4 25,9 г

3,6 г

15,5 г

ЖИМСГЭНИЙ ЦУГЛУУЛГА Жимсгэнэ - аль ч коктейльд гайхалтай нэмэлт болно. Ялангуяа самбук жимс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, үхрийн нүд зэрэг ашигтай жимсгэнэ бол бүр сайн. Ийм коктейль нь жилийн аль ч улиралд таны дархлааг гайхалтай дэмжинэ.

Жор:

Формула 1 Гүзээлзгэнэ — 3 хэмж. х. Формула 3 — 2 хэмж. х. Дархлаа сэргээгч — 1 уут Хөлдөөсөн олон төрлийн жимсгэнүүд — 2 х. х. Шар буурцгийн сүү — 200 мл Ус — 200 мл

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Олон төрлийн жимсгэнээр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

296,1 30,3 г

4,4 г

30,5 г

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

ЯГААН ФЛАМИНГО Гүзээлзгэнэд дуртай юу? Тийм бол хүнсний эслэгээр баялаг «Ягаан фламинго» коктейлийн сайхан амт таныг баярлуулах болно. Хоёр дахин их гүзээлзгэнэтэй, хоёр дахин илүү сайхан үнэртэй.

Жор: Формула 1 Гүзээлзгэнэ— 3 хэмж. х. Формула 3 — 1 хэмж. х. Овъёос-Алимны ундаа — 1 хэмж. х. Хөлдөөсөн гүзээлзгэнэ — 1 атга

Ус — 150 мл Сүү — 150 мл

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Гүзээлзгэнэ эсвэл улаалзганаар чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

268 26,3 г

5,1 г

26,2 г

Мөрөөдлийн коктейль - энэ бол өөрийн зүрх болон нойрны чанартаа зэрэг анхаарал тавих гайхалтай арга. Тэрээр бүтэн нойртой хоноход туслах тусгай орц агуулсан төдийгүй зүрхний үйл ажиллагаанд амин чухал үүрэгтэй оролцдог молекул болох азотын оксидыг ялгаруулахад туслах амин хүчлүүд болон антиоксидантуудыг агуулсан. Үүнээс гадна, өлсөх мэдрэмжээ хянахад болон хортой зуушнаас хол байхад тусална. Жинхэнэ мөрөөдлийн коктейль! МӨРӨӨДЛИЙН КОКТЕЙЛЬ

Жор: Формула 1 Оройн коктейль — 3 хэмж. х. Формула 3 — 1 хэмж. х. Овъёос-Алимны ундаа — 1 хэмж. х. Найтворкс — 2 хэмж. х. Ус — 300 мл Нимбэгний шүүс — 1/4 ш.

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Хэрчим нимбэг болон гааны мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

136 15,4 г

0,9 г

12,4 г

Луи Игнарро, Herbalife Nutrition-ын шим тэжээлийн институтийн мэргэжилтэн, профессор. Мөрөөдлийн коктейль - Луи Игнаррогийн хамгийн дуртай коктейль!

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

нет фото

ТИФФАНИ ДАХЬ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ

Хэрэв танд зөөлөн амт таалагддаг бол тэжээллэг «Тиффани дахь өглөөний цай» коктейлийг бэлтгээрэй. Сайхан үнэртэй, уураг болон амин хүчлүүдээр баялаг энэ коктейль нь амттай, ашигтай хоол болно. Харин намуу цэцгийн үр нь амт нэмэх ер бусын чимэг болно. Жор: Формула 1 Ваниль — 2 хэмж. х. Формула 1 Пина-колада* — 1 хэмж. х.

Формула 3 — 2 хэмж. х. Найтворкс — 1 хэмж. х. Ус — 200 мл Сүү — 200 мл Намуу цэцгийн үр — 0,5 г

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Нимгэн хэрчсэн наргил модны самар, намуу цэцгийн үр болон гааны мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

285,5 32,3 г

6,5 г

24,2 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу. Формула 1-ийн өөр амтаар орлуулж болно.

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

нет фото

АШИГТАЙ ҮДЭШ

Хотоос гадуур өнгөрүүлсэн үдшүүд хөнгөн, сэргэг мэдрэмжээр дүүрэн байдаг. Яг л амин хүчлээр баялаг «Ашигтай үдэш» коктейльтай адил. Найрлагад багтаж буй гоньдны анхилуун үнэр нь хэсэг хугацаанд хотоос гадуурх амьдралын тайван байдалд умбахад тусална.

Жор: Формула 1 Оройн коктейль — 3 хэмж. х.

Формула 3 — 2 хэмж. х. Найтворкс — 2 хэмж. х. Ус — 300 мл Гоньд — нэг мөчир

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Хэрчим алим болон гоньдны мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

144,9 20,1 г

1,2 г

11,3 г

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

нет фото

Хурдан болдог оройн хоол? «Мэритэй барьсан оройн зоог» коктейлийн жор байхад энэ амархан. Тэжээллэг, амттай энэ коктейль нь оройн хоолны цэсээ баяжуулахад тань тусалж эрүүл, бүтэн нойртой хоноход тус болно. МЭРИТЭЙ БАРЬСАН ОРОЙН ЗООГ

Жор: Формула 1 Оройн коктейль — 2 хэмж. х. Улаан лоолийн шөл — 3 хэмж. х. Ус — 300 мл Хүнсний ногоо — хүссэн хэмжээгээрээ

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Хэрчим улаан лооль болон хүнсний ногоогоор чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

187,9 15,1 г

1,2 г

25,2 г

нет фото

Орой тэжээллэг, амттай хоол идмээр байна уу? Яг л «Ягаан маалинга» коктейль шиг. Энэ коктейльд Оройн коктейлийн зөөлөн амт нь шүүслэг улаан лооль болон маалингын үрийн ер бусын амттай гайхалтай зохицдог. Хэтрүүлэн идэхээс зайлсхийхэд тань туслах оройн хоолны гайхалтай хувилбар. ЯГААН МААЛИНГА

Жор: Формула 1 Оройн коктейль — 2 хэмж. х. Улаан лоолийн шөл — 1 хэмж. х. Ус — 200 мл Маалингын үр — 0,5 г Улаан лооль - 2 ш.

Тал улаан лоолийг коктейль болгон зуурна. Бусад орцуудыг дээрээс нь нэмж холино. Стаканд аягална. Үлдсэн тал улаан лооль болон базиликын мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

108,5 9,6 г

1,1 г

13,3 г

нет фото

НАРГИЛ МОДНЫ САМРЫН СҮҮ

Соруул хатгасан наргил модны самар бариад далайн эрэг дээр байна гэж төсөөлөөрэй. Наргил модны самрын шүүсний хөнгөн, зөөлөн амт нь таныг сэрүүцүүлж сайхан зүүдэнд умбуулж байна. Энэ бүх мэдрэмж болон үүнээс ч илүүг та тэжээллэг «Наргил модны самрын сүү» коктейлиос авах болно. Зөөлөн бөгөөд хөнгөн цатгах энэхүү коктейль нь яг л мөрөөдөгчдөд зориулагдсан. Жор: Формула 1 Оройн коктейль — 3 хэмж. х. Формула 3 — 2 хэмж. х. Ус — 200 мл Наргил модны самрын сүү — 100 мл Наргил модны самрын үйрмэг (нунтаг кокос) — 2 г

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Жимсгэнэ, наргил модны самрын үйрмэг болон гааны мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

308,9 22,1 г 17,4 г

14 г

ЭРЭМГИЙ УНДАА

Үргэлж сэргэг, овсгоотой байхын тулд «Эрэмгий ундаа»-г бэлдэж уугаарай. Энэ ундаа нь цангааг сайн тайлаад зогсохгүй дархлааг дэмжихэд тусална.

Жор: Дархлаа сэргээгч — 1 уут NRG цай — 1/2 хэмж. х.

Алоэ ургамлын ундаа — 1 таглаа Хийжүүлээгүй эрдэст ус — 400 мл

Бүх орцуудыг холино. Хэрчим лайм эсвэл улаалзганы мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

5,3

0 г

0,1 г

1,2 г

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

АВАРГУУДАД

Төвлөрөл, сэргэг байдал, биеийн хөнгөн сайхан мэдрэмжээ өдрийн турш хэрхэн хадгалах вэ?

«Аваргуудад» ундааг бэлтгэн уугаарай. Энэ ундаа нь өөрийгөө сэргээхэд тань тусалж усны тэнцвэрийг сэргээж өгнө. Үүнээс гадна, сайхан сэнгэнэсэн амт нь танд гарцаагүй таалагдах болно!

Жор: CR7 — 2 хэмж. х. Найтворкс — 1 хэмж. х. Алоэ ургамлын ундаа — 1 таглаа Ургамлын цай — 1 хэмж. х. LIFTOFF* — 1 шахмал Ус — 400 мл

Бүх орцуудыг холино. Хэрчим нимбэг болон гааны мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

112,4 0 г

0,1 г

27,1 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу.

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

СЭРГЭЛТ

Бие махбодь болон түүний хамгаалалтын тогтолцоог сэргээхийн тулд цогц хандлага хэрэгтэй. Тэгвэл ийм хандлага нь «Сэргэлт» ундааны үндэс болдог. Яагаад гэвэл энэхүү ундаанд амин дэм, эрдэс бодис, амин хүчил болон хүнсний эслэгүүд гайхалтайгаар нэгдсэн. Ашиг тусын жинхэнэ тэсрэлт!

Жор: Алоэ ургамлын ундаа— 3 таглаа Дархлаа сэргээгч — 1 уут Овъёос-Алимны ундаа — 1 хэмж. х. Найтворкс — 2 хэмж. х. Бүлээн ус — 400 мл

Бүх орцуудыг холино. Хэрчим алим болон бөөрөлзгөнөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

18

0,3 г

0,1 г

1,3 г

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

нет фото

МОХИТО Мохито - сэргээх үйлчилгээтэй ундаануудын хамгийн тод жишээ. Мохитогийн шинэ сэргээх хувилбарыг амсаж үзээрэй. Энэ ундаанд нимбэгний час хийсэн амт нь шинэхэн гаа болон зөөлөн чанартай алоэ ургамлын ашиг тустай гайхалтай зохицдог. Энэ бүгд нэг л аяганд!

Жор: LIFTOFF нимбэг* — 1 шахмал Алоэ ургамлын ундаа — 1 таглаа Хийжүүлсэн эрдэст ус — 400 мл Гаа — нэг мөчир

Бүх орцуудыг холино. Хэрчим лайм болон гааны мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

12,7 0,2 г

0 г

2,6 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу.

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

ЖИМСГЭНИЙ ЭНЕРГИ Өөрийгөө сайхнаар мэдэрч байхад эргэн тойрны ертөнц олон өнгөөр гэрэлтэж шинэ нээлтүүдээр татаж байдаг. Үргэлж үйл явдлын төвд байгаарай. Амин дэмээр баялаг «Жимсгэний энерги» ундааг уугаарай. Энэ ундаанд нимбэг, самбук жимс болон үхрийн нүд жимсгэний бүх ашиг тус агуулагдсан. Бүгдийг танд зориулж байна!

Жор: Нимбэгний амттай ургамлын цай — 1 хэмж. х. Алоэ ургамлын ундаа — 2 таглаа Дархлаа сэргээгч — 1 уут Овъёос-Алимны ундаа — 1 хэмж. х. Хөлдөөсөн үхрийн нүд — атга Халуун ус — 300 мл

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Хэрчим нимбэг болон жимсгэнээр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

45,8 0,8 г

0,3 г

6,7 г

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

ХАВТГАЙ ГЭДЭС

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хэвийн ажиллагаатай байх үед бид байнга хөнгөн, эрх чөлөөтэй байдлыг мэдэрдэг. Ийм мэдрэмжийг авахад бидэнд хүнсний эслэгээр баялаг «Хавтгай гэдэс» ундаа тусална. Тэрээр гэдэсний өөрөө цэвэрлэгдэх үйл ажиллагаа ба ашигтай микрофлор үүсэх орчинг дэмжинэ.

Жор: Овъёос-Алимны ундаа — 1 хэмж. х. Хүнсний эслэгийн комплекс* — 1 хэмж. х. Алоэ ургамлын ундаа — 1 таглаа Ус — 400 мл

Бүх орцуудыг холино. Гүзээлзгэнэ болон хэрчим нимбэгээр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

23,3 0,2 г

0 г

2,3 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу.

ТӨГС СЭРҮҮЛЭГ

Өглөөний мэнд - сайхан өглөө байна! Ашигтай орцоор баялаг «Төгс сэрүүлэг» ундааг өөртөө зориулж бэлдээрэй. Тэрээр хоол боловсруулах үйл ажиллагааг сэргээж өгөх ба шинэ амжилтууд гаргах эрч хүчээр хангана. Жор: Бөөрөлзгөний амттай ургамлын цай — 1 хэмж. х. Алоэ ургамлын ундаа — 1 таглаа Найтворкс — 1 хэмж. х. Овъёос-Алимны ундаа — 1 хэмж. х.

Дархлаа сэргээгч — 1 уут LIFTOFF* — 1/2 шахмал Ус — 400 мл

Бүх орцуудыг холино. Стаканд аягална. Жимсгэнэ болон гааны мөчрөөр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

26

0,2 г

0 г

3,7 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу.

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

СПОРТ УНДАА

Цэвэр агаарт тогтмол гүйхээс өөр сайхан зүйл гэж юу байх билээ? Гүйх нь биеийн хэлбэрээ хадгалахад тусалж зүрх, судасны үйл ажиллагааг дэмжин өдрийг үр бүтээлээр дүүрэн өнгөрөөхөд тусалдаг. Тэсвэр хатуужил, өөрийн спорт үзүүлэлтүүдээ сайжруулж кардио дасгалын дараа нөхөн сэргэхийн тулд сэргээх нөлөөтэй изотоник «Спорт ундаа»-г уугаарай. Энэ ундаа байхад та илүү ихийг хийж чадна. Жор: Найтворкс— 1 хэмж. х. CR7* — 1 хэмж. х. Бөөрөлзгөний амттай ургамлын цай — 1 хэмж. х. NRG цай — 1 хэмж. х. Ус — 250 мл

Бүх орцуудыг холино. Жимсгэнэ болон наргил модны самрын үйрмэгээр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

56,8

0 г

0 г

14 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу.

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

СЭРҮҮЛЭГ

Амин дэмээр баялаг сэргээх үйлчилгээтэй «Сэрүүлэг» ундааг өглөөдөө уух нь та болон таны бие махбодид сэргэг байдлыг авч ирж үр бүтээлтэй өдөрт бэлдэхэд тусална. Бүлээхэн, бөөрөлзгөнө, самбук жимс, нимбэгний амт үнэртэй энэхүү ундаа нь хэнийг ч сэтгэл дундуур үлдээгүй!

Жор: Найтворкс— 1 хэмж. х. LIFTOFF* — 1/2 шахмал Бөөрөлзгөний амттай ургамлын цай — 1 хэмж. х. Дархлаа сэргээгч — 1 уут Халуун ус — 400 мл

Бүх орцуудыг холино. Хэрчим жүрж болон нэг мөчир үхрийн нүдээр чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

10,7

0 г

0 г

2,7 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу.

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

КОКО

Гэрийн халуун шөлнөөс өөр сайхан зүйл гэж юу байх билээ? Илүүдэл илчлэггүй тэнцвэржүүлсэн тахианы шөл! Дуртай хоолоо идэхийн зэрэгцээ бие галбираа хадгалаарай.

Жор: Формула 1 Тахианы зутан шөл* — 3 хэмж. х. Формула 1 Оройн коктейль — 2 хэмж. х.

Ус — 200 мл Сүү — 200 мл

Бүх орцуудыг холино. Тавганд аягалж базиликаар чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

238,8 20,6 г

5,4 г

26,3 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу.

УЛААН ЛООЛЬТОЙ ТАХИАНЫ ШӨЛ

Жинхэнэ максималистууд бүгдийг хоёр дахин их хийдэг. Тэдэнд тусгайлан зориулсан жор бол «Улаан лоольтой тахианы шөл». Энэ шөлөнд Herbalife Nutrition-ын хоёр төрлийн шөл хамтдаа ордог: Улаан лоолийн болон Тахианы! Ийм учраас өдрийн хоол хоёр дахин илүү амттай ба ашигтай болно гэсэн үг.

Жор: Формула 1 Тахианы зутан шөл* — 3 хэмж. х. Улаан лоолийн шөл — 3 хэмж. х. Ус/сүү — 400 мл

Бүх орцуудыг холино. Тавганд аягалаарай. Нимгэн хэрчсэн үрлэн улаан лооль болон базиликаар чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

213,9 16,9 г

2,8 г

27,9 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу.

ТАХИАНЫ ЗӨӨЛӨН ШӨЛ

Тахианы шөл - энэ бол дэлхийн аль ч өнцөг булан бүрт айл болгон гэртээ хийдэг шөл юм. Энэ шөл өөрөө тав тух, халуун дулааныг мэдрүүлдэг! Тэжээллэг «Тахианы зөөлөн шөл» нь яг ийм мэдрэмжийг төрүүлнэ. Сайхан хооллоорой!

Жор: Формула 1 Тахианы зутан шөл* — 3 хэмж. х. Формула 3 — 2 хэмж. х. Хүнсний эслэгийн комплекс** — 1 хэмж. х. Ус — 200 мл Сүү 1,5%— 200 мл Бууцай — чимэглэхэд

Бүх орцуудыг холино. Тавганд аягалж бууцайгаар чимэглээрэй.

ккал

уураг

өөх тос нүүрс ус

236 24,1 г

5,6 г

21,1 г

* 2020 оны 9 сарын байдлаар Монгол улсад худалдаанд байхгүйг анхаарна уу. ** Овъёос-Алимны ундаагаар орлуулж болно

Herbalife Nutrition-ын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс өмнө бүтээгдэхүүний шошго дээрх мэдээлэлтэй танилцахыг зөвлөж байна. Шошго дээр тэмдэглэгдсэн аргаар бэлтгэсэн тохиолдолд л бүтээгдэхүүн нь тухайн заасан шим тэжээлээр хангана. Шошгон дээр заасан аргаас өөрөөр бэлтгэж байгаа тохиолдолд бүтээгдэхүүний шинж чанар өөрчлөгдөж болно.

Хэрэв та эмчийн хяналтад байдаг бол эсвэл та архаг суурь өвчтэй бол хооллолтын горимдоо өөрчлөлт оруулах болон Herbalife Nutrition-ын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж эхлэхээс өмнө эмчилж буй эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.

Made with FlippingBook Learn more on our blog